Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн 41 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс дотоодод буюу Улаанбаатарт хотод халдвар авсан 40 тохиолдол, “Алтанбулаг” боомтоор татан авсан иргэдээс нэг хүнд коронавирус илэрчээ.
Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн 40 тохиолдлын 20 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрсэн тохиолдлын ойрын хавьтлууд бол 14 нь хяналтад авсан халдварын голомтоос нэмж илэрчээ. Харин зургаан тохиолдлын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна.