Friday, November 22, 2024

УИХ-ын дарга нарын “Хуралдай” клуб гурав дахь уулзалтаа хийжээ

Date:

Үе үеийн УИХ-ын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб өнөөдөр ээлжит уулзалтаа хийжээ. Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцсон байна. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, тэр дундаа Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг онцлон танилцуулав. Мөн Парламентын цахим шилжилтийн талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн Парламентын 30 жилийн ойд зориулсан, үе үеийн УИХ-ын дарга нар оролцсон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах арга хэмжээ цар тахлын улмаас хойшилсон тул цахимаар зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа “Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах Lawmaker, Lawforum  цахим системийн талаар танилцууллаа. Энэ систем нь хууль санаачлагч, төсөл боловсруулагчид зориулсан lawmaker.parliament.mn, иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөд зориулсан lawforum.parliament.mn гэсэн үндсэн 2 хэсэгтэй юм. Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн болон Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй билээ. Нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах, хэлэлцэх, батлах сонгодог зарчим хэрэгжих ач холбогдолтойг УИХ-ын дарга нар онцолж байлаа.

“Хуралдай” клубийн гишүүд уг системийн хөгжүүлэлттэй холбоотой асуулт асууж, хариулт авсан. Дэлхий нийтийн жишгийн дагуу хууль тогтоох байгууллага цахим шилжилт хийхэд манлайлан ажиллаж байгааг тэд сайшааж, уг ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...