Saturday, November 23, 2024

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 18 хувиар буурчээ

Date:

Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 914.9 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 201.1 мянган тонн буюу 18 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин 2020 онд жилийн дүнгээр нийт 8.2 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь өмнөх оны дүнгээс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт хэдий ч төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого 2019 оны дүнгээс 11 хувиар өсөж, 639.6 сая ам.доллар хүрсэн байна.

Өнгөрсөн онд БНХАУ цар тахлын үед эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж, ган үйлдвэрлэлээ нэмэгдүүлжээ. Улмаар төмрийн хүдрийн эрэлт эрс өсөж, үнэ нь жилийн дүнгээр нийтдээ 70 гаруй хувиар өссөн юм. Харин 2021 оны хувьд БНХАУ-аас гадна барууны орнуудад төмрийн хүдрийн эрэлт өснө гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолж байна. Үүнтэй холбоотойгоор “Goldman Sachs” 2021 оны төмрийн хүдрийн үнийн таамгаа 90 ам.доллароос 120 ам.доллар болгож өсгөсөн байна.

Үүний зэрэгцээ “Credit Suisse” үнийн таамгаа 40-50 хувиар өсгөж, төмрийн хүдрийн үнэ тонн нь 150 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Vale” 2021 оны олборлолтын таамгаа бууруулсан байна. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт буурч, үнэ өснө гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...