Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2020 онд Зам тээврийн яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, журам шинэчлэх ажлын хэсгийн гурван удаагийн хурал хийж, сайдтай хоёр удаагийн уулзалт зохион байгуулжээ. Энэ бүхний үр дүнд авлигын шалтгаан бүхий журам өөрчлөгдөж, яг одоо автомашины азын дугаарыг үнэ хаялцуулах ажил хийгдэж байна. Өмнө нь албан тушаалтны халаасанд орж байсан хэдэн зуун сая төгрөг одоо улсын төсөвт орохоор болж буй юм.
Азын 3000 дугаарыг хамгийн багадаа 500 мянгаар өгсөн гэж тооцоход 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэтэл амьдрал дээр азын дугаар 10-30 саяар зарагддаг тухай иргэд ярьдаг. Түүгээр тооцвол азын 3000 дугаарыг арын хаалгаар олгосон төрийн албан хаагчид хэдэн арван тэрбумаар тооцогдох хохирлыг улсад учруулсан гэсэн үг.