Tuesday, November 26, 2024

Авто тээврийн үндэсний төв 2021 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарлалаа

Date:

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан удирдах ажилтны зөвлөгөөнөө анх удаа цахим хэлбэрээр 2021 хоёрдуагаар сарын 08-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд Авто тээврийн үндэсний төвийн алба, хэлтэс, тасаг, Улаанбаатар хот дахь болон орон нутгийн автотээврийн төв, салбаруудын удирдах ажилтнууд хамрагдаж, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтуудыг тодорхойлон санал солилцсон байна.

Удирдах ажилтны цахим зөвлөгөөний нээлтийн үеэр Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон 2021 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэхүү ажлын эхлэл нь цахим зөвлөгөөн болохыг онцолжээ. Мөн зөвлөгөөний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан нар оролцож удирдах ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн санал солилцож, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар, заавар зөвлөмж өгсөн байна.

Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулсан нь эдийн засгийн хувьд зардал багатай, дэвшилтэт техник технологийг ашигласан, цаг хугацаа хэмнэсэн ихээхэн үр дүнтэй болж байгаа нь онцлог бөгөөд цаашдаа “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас цахимаар иргэдэд хүртээмжтэй, төрийн үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...