Sunday, November 24, 2024

Тээврийн хэрэгслийн “азын” дугаарын дуудлага худалдаа эхэлнэ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Дуудлага худалдаа хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд үргэлжлэх юм.

Үүнтэй холбоотойгоор “аз”-ын дугаарын дуудлага худалдаанд хэрхэн оролцож, дугаар авах зааврыг хүргэж байна.

1. Автотээврийн үндэсний төвийн https://auction.transdep.mn// сайт руу орно.

2. Тус сайтын “Нэвтрэх” гэсэн хэсгийг сонгож, өөрийн товч мэдээллийг оруулан бүртгүүлнэ.

3. Бүртгүүлснээр таны имэйл хаягт код ирнэ. Тухайн кодоор орж “холбоос” хэсэг дээр дарснаар таны мэдээлэл шалгагдаж, баталгаажна.

4. Сайтын “Дуудлага худалдаа” цэс рүү орж хүссэн дугаараа сонгоно.

5. Өөрийн хэрэглэдэг Интернет банкаа ашиглан дэнчин байршуулна. 

6. Дуудлага худалдаа эхэлснээр оролцогчид ээлж дараалан үнээ нэмнэ. Хамгийн өндөр мөнгөн дүн оруулсан нь дугаараа өөрийн болгон авна.

Дугаараа авч чадаагүй бусад оролцогчийн мөнгийг буцаан олгоно. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг хүүхдийн төлөө үйлсэд зарцуулна гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдсэн.

  1. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
  2. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
  3. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
  4. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
  5. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
  6. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 1900-1234

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...