Sunday, November 24, 2024

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг мэдэгдэл гаргажээ

Date:

Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн идэвхтэй халдвартай эмчлүүлэгч байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. УНТЭ нь 16 төрлийн эмгэгээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг бөгөөд бид цар тахлын энэ хэцүү үед ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ХӨСҮТ, ЦТЭ–т эмчлэгдэж, вирусийн идэвхтэй халдвартай үе нь өнгөрсөн ч нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай, биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр эмчлүүлэгчдийг өөрийн эмнэлэгтээ хүлээн авч, эмчилж байна. Ингэхдээ урьдчилан бэлдсэн тусгаарлах хэсэгт хүлээн авч, халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр ханган, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эмнэлгийн бусад үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй болно. Одоогоор нийт 10 эмчлүүлэгчийг хүлээн авч, эмчлээд цаашдын гэрийн хяналтад гаргасан ба УНТЭ-ийн эмнэлзүйн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг үүгээр мэдэгдэе” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...