Өмнөговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, 15 сумын хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн онлайн хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Хуралд 15 сумын хүүхдийн төлөө зөвлөлийн 170 гишүүн оролцож 2020 оны хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэн, 2021 оны Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүлэх чиглэл, ажлын төлөвлөгөөнд тусгах асуудлын талаар зөвлөмж чиглэл өгчээ.
“Ковид-19” цар тахлын хөл хорионы үед отроор яваа малчин өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд хамгааллын асуудал, тэдгээр хүүхдүүдийг онлайн хичээлд хамруулахад анхаарах хэрэгтэйг оролцогчид онцолсон байна. Мөн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхдүүд рүү анхаарлаа хэрхэн хандуулах шаардлагатай байгааг хөндсөн байна. Хуралдаанаас хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг сайжруулах тухай Аймгийн Засаг даргын албан даалгавар гаргах, сар бүрийн нэгнийг “Хүүхдээ сонсох өдөр” болгох шийдвэр гаргалаа. Мөн 2020 оны “Хүүхдэд ээлтэй сумаар” шалгарсан Сэврэй сумын туршлагыг хуваалцсан байна.
Дашрамд дуулгахад Өмнөговь аймгийн нийт хүн амын 32.8 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлдэг.