Sunday, November 24, 2024

Хөрөнгийн биржид 5 сая хувьцаа арилжжээ

Date:

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,659,888,625.20 төгрөгийн арилжаа хийжээ. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 50 компанийн 5 сая ширхэг хувьцааг 2,603,950,012.46 төгрөгөөр арилжсан  байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 205.204 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртлэх хугацаанд нийт 33 сая энгийн хувьцааг худалдан авчээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 330 ширхэг компанийн бондыг нийт 33.2 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 133.753 ширхэг нэгж эрхийг нийт 14,640,612.74 төгрөгөөр арилжаалсан байна. 

Өнгөрсөн 7 хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг нийт 8 сая төгрөгөөр арилжив. 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,004,364,822,754 төгрөг болсон бол  ТОП-20 индекс  21,530.23 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: https://www.montsame.mn/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...