Monday, November 25, 2024

Сар шинийн барилдааныг зохион байгуулахаар болжээ

Date:

Монголын Үндэсний бөхийн холбоо Сар шинийн уламжлалт барилдааныг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Цар тахлын улмаас улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй болохоор төлөвлөж байгаа юм байна.

Бөхийн барилдааныг зохион байгуулахдаа Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллах аж. Төрт ёсны уламжлалт Сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөхөөр болжээ. Ингэхдээ барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүдийн нэрсийг гарган өгч, шинжилгээнд бүрэн хамруулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...