БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх жил болох өвлийн олимпын бэлтгэл бүрэн хангагджээ. Тус улсын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимпын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ “Энэ удаагийн өвлийн наадмыг сайтар зохион байгуулна гэдэгт би итгэл дүүрэн байгаа” гэжээ.
2017 оноос хойш Ши Жиньпин дөрөв дэх удаагаа өвлийн олимпын наадам болох газарт очиж, бэлтгэл ажилтай танилцсан нь энэ юм байна. Цар тахлын халдварын хүнд нөхцөл, сорилт дор Бээжингийн өвлийн олимпын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж магадгүй байгаа юм. Тиймээс бэлтгэл ажлуудыг сайтар хангажээ. Ийнхүү 2022 оны өвлийн олимпын бүх ордон, талбай товлосон цагтаа бэлэн болж, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг дууссан байна.