УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ. УИХ-ын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас гаргасан 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм. Иймд иргэдийг хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн олноор цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоохыг анхааруулжээ
Date: