Saturday, November 23, 2024

УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо

Date:

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар уг лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,“Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийн халдварт цар тахалтай нүүр тулж, дор бүрнээ хичээн тэмцэж байгаа энэ үед Монгол Улс орон нутгаа халдваргүй бүс болгож, нийслэл дэх халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумьж ажиллаж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн. Халдварын тархалтыг илрүүлэн шинжлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай энэ үед шинээр өндөр хүчин чадалтай лаборатори нээж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил. Үүнд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Удахгүй БНЭУ-аас “КОВИД19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин авах болсон. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнууд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэн зэрэг эрсдэлтэй бүлгийн иргэдээ хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.

УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм. Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллана. Нийт 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын “Seegene” үйлдвэрийн “Bio-Rad CFX96” маркийн PCR, БНХАУ-ын “Sansure Biotech Natch CS” маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр лабораторийг тоноглосон байна. Ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...