Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны сонгогдсон байршилд 2021 оны 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна. /Зөвхөн улаанаар тэмдэглэсэн хэсэгт хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм үйлчилнэ/
Энэ хугацаанд явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, 5000 иргэнээс PCR шинжилгээ авах юм.Дээрх байршилд хүнсний дэлгүүрүүд, “ЭНТО” эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцална.Иймд, иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүлээ коронавирусийн халдвараас сэргийлээрэй.- Эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах иргэд – 88139922- Хүнсний дэлгүүр, эмийн сан – 70130954- Ажил байдлын тодорхойлолт авах, хороотой холбоотой мэдээллийг 99164351 дугаараас лавлах боломжтой.