Monday, November 25, 2024

Нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээний лаборатори байгуулагдаж байна

Date:

“Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид байгуулагдсан молекул биологийн лабораторийн бэлтгэл ажилтай өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцаж, тоног төхөөрөмжийн хангалт болон үйл ажиллагааны зохицуулалт, ажиллах боловсон хүчний нөөц, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг авч, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.

Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.

Мөн коронавируст “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учраас энэхүү лаборатори нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулагдаж буй тус лабораторийг цаашид алслагдсан дүүрэг болон Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...