Friday, April 19, 2024

Бяцхан төгөлдөр хуурч О.Нандин ирээдүйн оддын олон улсын уралдаанд 2-р байр эзэлжээ

Date:

Цахимаар зохион байгуулагдсан Future Stars International Piano Competition буюу өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд таван тивийн 24 орны сурагчид оролцжээ. Уг уралдаанд Монгол Улсын консерваторын сурагч О.Нандин 11-13 насны ангилалд 11 насандаа 2-р байранд шалгарсан байна. Ийнхүү оло улсын нэр хүндтэй уралдаанд түрүүлсэн мэдээг хүлээн аваад О.Нандин “Намайг энэ хүртэл 8 жилийн турш өөрийн охин мэт дагуулж, зааж, сургаж, амжилт бүхнийг минь бүтээлцэж, хамтдаа баярлаж, сурагчид бидний төлөө үргэлж санаа тавьж байдаг, хөдөлмөрч С.Саянцэцэг багшдаа маш их баярлалаа. Багшдаа хайртай шүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

О.Нандингийн хувьд 2017 онд Испани, Франц, Англи, Италид болсон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд бүгдэд нь насны ангилалдаа түрүүлж байсан ажээ. Мөн БНСУ-ын Сѳүл хотод 2019 оны арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон Олон Улсын ѳсвѳрийн тѳгѳлдѳр хуурчдын уралдаанд О.Нандин 1-р байр эзэлж байв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгожээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг...

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний...

Говийн ан амьтдад зориулан биотехникийн ажил зохион байгуулжээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны Биотехникийн ажлын төлөвлөгөөний дагуу...