Sunday, November 24, 2024

Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай цахим уулзалт боллоо

Date:

Мал эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхын зохицуулалтыг боловсронгуй болгох, малын эмч мэргэжилтнүүдийн үргэлжилсэн болон итгэмжлэлийн сургалтыг чанаржуулах зорилтын хүрээнд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн малын эмч, малын бага эмч, мал эмнэлгийн техникчдийн төлөөлөл болсон 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулжээ. Дээрх хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх холбогдох үйл ажиллагаанд өгөх зөвлөмжийг өнөөдөр болсон цахим хурлаар танилцуулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр “Veterinary Statutory Body” буюу Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын зорилго, үүрэг, эрхийн тухай Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлагуудын талаар ерөнхий мэдээлэл хийжлээ. Уулзалт хэлэлцүүлгийн видео бичлэгийг бүрэн эхээр нь доорх линкээр орж үзнэ үү.

1) Мал эмнэлгийн салбарын холбогдох талуудын 1, 2 дугаар шатны хэлэлцүүлгээс гарсан саналын нэгдсэн дүгнэлт;2) Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комисс гэж юу вэ? https://www.youtube.com/watch?v=gQkvuEs3MCQ

3) “Мал эмнэлгийн техникийн ажилтан” мэргэжлийн зохицуулалт; Мал эмнэлгийн дээд болон дунд боловсрол олгох байгууллагууд хамтран ажиллах боломж, хэрэгцээ;4) Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын бүтэц, үйл ажиллагаанд өгөх зөвлөмж https://www.youtube.com/watch?v=8LDmfWfXwnE…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...