Tuesday, November 26, 2024

Улаанбаатарт 33 шинэ тохиолдол бүртгэгджээ

Date:

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн нийт 33 тохиолдол бүртгэгдсэнийг онцоллоо. Эдгээр тохиолдол бүгд нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тохиолдлуудыг нарийвчилбал, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч хоёрт коронавирус илэрсэн бөгөөд бусад 31 тохиолдол нь өмнөх голомттой холбоотой, өөрөөр хэлбэл гэр бүлийн голомтны, “Мөнххада” компанийн, “Ачтан” эмнэлгийн ажилчдын, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зэрэг голомтны гэр бүлийн хавьтлуудаас илэрчээ.

Халдварын шинэ тохиолдлуудаас харахад орцны хавьтлууд их байгаа бөгөөд Баянгол дүүргийн 6-р хороонд нэг орцны зургаан хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тус хорооны 63, 43, 57 дугаар байруудад өвчлөл голомтлон гарч байга аж. “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг тул үргэлжилсэн голомт үүссэн гэж үзэж Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны бүх айл өрхийн иргэдэд PCR шинжилгээ хийж эхэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...