Wednesday, November 27, 2024

БНХАУ-д хүлээлгэн өгөх 30000 хонины эрүүл ахуйн баталгаажуулалтыг ханган ажиллажээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 мянган толгой хонь хандивласан. Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан ажилласан байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар хандивын 30,000 хонинд мал эмнэлгийн эрүүл мэндийг баталгаажуулах ажлын хэсгийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад томилон ажиллуулжээ. Нэг бүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, ээмэгжүүлж, бүх шатанд хяналт тавьж, баталгаажуулан мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэн, дотоодын мал эмнэлгийн цахим гэрчилгээгээр дамжуулан Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний Олон улсын гэрчилгээг олгон хүлээлгэн өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт...

Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн...