Sunday, November 24, 2024

Нийслэлийн 9 дүүргийн 30 цэгт PCR-ийн шинжилгээ авч байна

Date:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн байна.  Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа ажээ.

Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага гэх мэт найман бүлгийн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн дунд коронавирусийн илрүүлэг, тандалт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тухайн байгууллагын ажилчдыг түүвэрлэж шинжилгээнд хамруулах юм. Зарим газруудад Нийслэлийн эрүүл мэндийн газрын тандалтын баг шинжилгээг  очиж авч байна. Энэхүү тандалт судалгааны ажлыг Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран, Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулж байгаа.  Өчигдрийн байдлаар 2100 орчим зах, худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.

Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  • 13-р сургууль
  • 20-р сургууль
  • 43-р сургууль
  • 47-р цэцэрлэг

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль
  • 142-р сургууль

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  • 9-р сургууль
  • 12-р сургууль
  • 36-р сургууль
  • 62-р сургууль
  • 67-р сургууль
  • 83-р сургууль

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  • 3-р сургууль
  • 31-р сургууль
  • 58-р сургууль

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  • Буянт-Ухаа цогцолбор сургууль
  • 18-р сургууль
  • 34-р сургууль
  • 52-р сургууль

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  • 39-р сургууль
  • 50-р сургууль
  • 72-р сургууль

БАГАНУУР ДҮҮРЭГ:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  • Амбулаторийн хуучин байр

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  • Эрүүл мэндийн төв

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...