Sunday, November 24, 2024

Авто тээврийн үндэсний төв 2020 оны ажлаа танилцуулж байна

Date:

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, 2021 оны зорилтуудаас толилуулж байна.

Улиран өнгөрч буй 2020 онд Автотээврийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиосон арвин их бүтээлтэй жил байлаа. Автотээврийн үндэсний төвөөс 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж нийслэл болон орон нутгийн 29 салбар нэгжээрээ дамжуулан улсын хэмжээнд 9 зорилтын 124 арга хэмжээг төлөвлөн ажиллалаа. Дэлхий дахинд дэгдээд буй шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж, давхардсан тоогоор нийт 2351 тээврийн хэрэгслээр 63713 зорчигч тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгууллаа. 2020 оны ажлын үр дүн:

Мэргэшсэн жолооч- 40,727 жолооч, Зорчигч тээвэр-1,459,965 зорчигч, Ачаа тээвэр- 27,4 сая тонн, Тээврийн хэрэгслийн бүртгэл- шинээр 85,053 тээврийн хэрэгсэл, 283850 тээврийн хэрэгслийн шилжилт бүргэв, Техникийн хяналтын үзлэг-577,738 тээврийн хэрэгсэл, Лавлах үйлчилгээ- 499,690 дуудлага, Авто үйлчилгээ- 14,928 тээврийн хэрэгсэлд 18,023 засвар үйлчилгээний түүх

Бид бүхэн ирж буй 2021 ондоо иргэд, олон нийтэд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээг үзүүлэхэд онцгой анхаарч, сахилга хариуцлагыг дээшлүүлж, аюулгүй тээвэрлэлтийг хэрэгжүүлэхээс гадна үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй нийт зорчигч, тээвэрчид, ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...