Friday, November 22, 2024

Тавин хувь хямдарсан утаагүй түлш иргэдийн гарт очиж эхэлжээ

Date:

Засгийн газрын  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит  хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон.  Ингэснээр  иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн  2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой болж байгаа бөгөөд шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурлаа.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил утаагүй түлшний төслийн санхүүжилтийг хариуцаж, Тавантолгой түлш ХХК-ийг бүрэн санхүүжүүлсэн. Ойрын хугацаанд Нийслэлийн зүүн хэсэгт шахмал түлшний шинэ үйлдвэр ашиглалтанд орж нээлтээ хийнэ, ингэснээр Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаа өргөжин, үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа бөгөөд шинэ үйлдвэрийн санхүүжилтийг мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас гаргажээ. Шинээр ашиглалталтанд орж буй  үйлдвэрүүд нэмэгдсэнээр нийслэлийн утаа 80 хувь буурах боломжтой болж байна. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг судалгааг холбогдох байгууллагаас гаргаад байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...