СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147, “Амгалан” цогцолбор сургуулийн байранд PCR шинжилгээ авч эхэлжээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт арванхоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд 70000–80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.
СЭМҮТ-ийн эмч нар Баянзүрх дүүргийн хоёр сургууль дээр PCR шинжилгээ авч эхэлжээ
Date: