Sunday, November 24, 2024

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХХЕГ-ын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана”-ын эзэн боллоо

Date:

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд Хил хамгаалах ерөнхий газрын дээд шагнал болох “Сүлдэт багана” дурсгалын цом, тэмдгийг гардуулан өглөө. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хөдөлмөр зүтгэлийг ийнхүү үнэлжээ. “Сүлдэт багана” нэр хүндтэй шагналыг 2019 оноос эхлэн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, гишүүдээс хил хамгаалах салбарт хийж гүйцэтгэсэн ажил үйлсээр нь дүгнэн шалгаруулдаг болсон юм байна. Дорнод аймаг хилийн хамгийн урт шугам, хамгийн олон боомт, анги салбаруудтай аймаг гэдгээрээ онцлог. Тиймээс хил хамгаалалт болон түүнд ажиллаж байгаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэлдээ тусган үе шаттайгаагаар ажлуудаа зохион байгуулж байгаа ажээ.

Тодруулбал, хилийн ангиудад уст цэгийг нэмэгдүүлэх зорилгоор гүн өрмийн худаг гаргах ажлыг хэрэгжүүлсэн, газрын тосны 21 дүгээр талбайгаас 10 квт өндөр хүчдэлийн агаарын шугам тавьж, Мэнэнгийн отряд буюу хилийн 0306 дугаар ангийн төвийг төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбон, багийн бага сургууль байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж буй юм байна. Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хилчдийн хүүхдүүд хүмүүжих, ар гэр нь ажиллах боломжтой цэцэрлэг байгуулж, тэдний эрүүл мэндийн эрхэмлэн жил бүр эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамруулах хөдөлгөөнт эмнэлгийг ажиллуулж байна. Үүний зэрэгцээ хил хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон ажил бол тал хээрийн түймрээс хамгаалах зурвасыг ОХУ-тай хиллэдэг хил дагуу байгуулах ажлыг 2016-2020 онуудад орон нутгийн төсвийн 130 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн зэрэг ажлуудыг дурдаж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...