Sunday, November 24, 2024

Таван өдөрт 15 мянга гаруй зорчигчийг орон нутаг руу тээвэрлэжээ

Date:

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ны тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 01-нээс эхлүүлсэн билээ.

Өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу нийт 15 мянга, 72 зорчигч (12 дугаар сарын 01-нд 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2.580 зорчигч, 02-нд 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3.587 зорчигч, 03-нд 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3.174 зорчигч, 04-нд 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2.916 зорчигч, 05-нд 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2.815 зорчигч) зорчсон байна.

Харин орон нутгаас нийслэл рүү 3527 зорчигч (12 дугаар сарын 01-нд 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478 зорчигч, 02-нд 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1177 зорчигч, 03-нд 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905 зорчигч, 04-нд 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552 зорчигч, 05-нд 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 зорчигч) зорчжээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5953 зорчиг 2088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4446 зорчигч 1792 тээврийн хэрэгслээр зорчсон байна.

Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч (12 дугаар сарын 04-нд гурван чиглэлд 273 зорчигч, 05-нд дөрвөн чиглэлд 243 зорчигч), орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч (12 дугаар сарын 04-нд хоёр чиглэлээс 69 зорчигч, 05-нд дөрвөн чиглэлээс 164 зорчигч) зорчжээ. Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийгдэж дууссаны дараа тогтмол ариутгал хийгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...