“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2020 оныг “Хариуцлагатай-Аюулгүйн тээврийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтот жилийн хүрээнд Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2020 оны аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Булган болон Орхон аймгийн автотээврийн төвийн албан хаагчдад тээвэр зохион байгуулалт, хөдөлгөөний хяналт, зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хот хоорондын нийтийн зорчигч тээврийн “Арвин шар зам” хоршооны удирдлага, жолооч нар, мөн “ББ-ОД” ХХК-ийн удирдлагын төлөөлөлд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулсан байна.
“Хариуцлагатай-Аюулгүй тээврийн жил”-ийн хүрээнд сургалт зохион байгуулав
Date: