Sunday, November 24, 2024

Улаанбаатар-Увс чиглэлийн автобусны жолооч зорчигчоо хээр буулгаж үлдээсэн гэдэг нь худлаа

Date:

Улаанбаатар-Увс чиглэлийн хот хоорондын автобусны жолооч зорчигчоо цасан шуурганаар, хээр буулгаж үлдээсэн гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээжээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Энэ асуудлыг шалгаж, тодруулсан. Тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн жолооч болон замд буусан хоёр зорчигчтой холбогдож тайлбар авлаа. Увс аймгийн Хяргас сум орох гэж байсан хоёр зорчигч Хар тэрмэс гэж газраас наана 45-т км хээр газар бууна гэсэн боловч жолооч Ууганхүү эзгүй хээр газар үлдээхгүй гээд цаашаа явж Хар тэрмэсийн амралтын газар буулгасан байна. Жолооч аймаг, сумын онцгой комисст үүнийгээ мэдэгдсэн” гэсэн тайлбар өгчээ.

Болсон явдлыг тодруулахад тухайн зорчигчдыг Хэр тэрмэсийн амралтын газар голомттой газраас ирсэн гэж үзээд оруулалгүй гадаа зогсоосон юм байна. Тухайн зорчигчдыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу албаны хүмүүс тосч авч, дэглэм сахиулж гэрт нь хүргэх байсан боловч энэ журмыг мөрдөөгүй ажээ. Зургийг зорчигчдын байгаа айлын хүн аваад нийгмийн сүлжээнд оруулахдаа бодит бус тайлбартай нийтэлсэн нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...