Sunday, November 24, 2024

Засаг дарга Д.Сумъяабазар ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны суурин төлөөлөгч Ханнес Такачтай цахимаар холбогдон уулзлаа.

Засаг дарга Д.Сумъяабазар ноён Ханнес Такачийг ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийн хэрэгжилт улам эрчимжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. 

Нийслэл Улаанбаатар хотыг хэсэгчилж бус эрэмбэ дараатай, цогц шийдлээр хөгжүүлэх бодлого барьж буйгаа тэрбээр илэрхийллээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх, тус салбарын дэд бүтцийг орчин үеийн техник технологийн дэвшлээр хөгжүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулж байна хэмээв. Хөгжлийн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хот санхүүгийн гарцаа тэлж, дотоодын бонд гаргах, Засгийн газартай хамтран ажиллаж бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр зорьж байгаа юм.   

Уулзалтын төгсгөлд ЕСБХБ-тай хамтран дунд болон урт хугацаанд нийслэлийн хөгжилд түлхэц болохуйц томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлнэ гэсэн юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...