Saturday, November 23, 2024

Мал эмнэлгийн ерөнхий газар: Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журам, зураглалыг танилцуулж байна

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-16 дугаар тушаалаар Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журмыг баталсан. Уг журмыг малын эмнэлгийн салбарын байгууллага, мэргэжлийн хяналт болон холбогдох бүх шатны Засаг дарга, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид, малчид, мал бүхий иргэд, малын эзэн, холбогдох төр захиргааны байгууллага, ард иргэд дагаж мөрдөх үүрэгтэй.

Тухайлбал, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан тохиолдлыг мэдээлэх үүрэг бүхий хүн, албан тушаалтан хуульд заасан хугацаанд холбогдох мал эмнэлгийн тасагт мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг мэдэгдэнэ. Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй дуудлага, мэдээлэл хүлээн авсан тохиолдолд мал эмнэлгийн тасагт нэн даруй мэдээлэх үүрэг хүлээдэг байна. Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй дуудлага, мэдээллийг биечлэн, утсаар болон цахим хэлбэрээр мал эмнэлгийн тасагт хүлээн авна.

Иргэдийн хувьд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн даруйдаа тухайн шатны мал эмнэлгийн байгууллагад дуудлага өгөх, мэдээллийг хүргэх, дуудлага, мэдээлэл өгөхдөө мал эмнэлгийн тасгийн холбогдох мэргэжилтний асуулгад үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин бүртгэгдсэн талаар ерөнхий эмч нийтэд зарлаагүй байхад олон нийтийн аливаа мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээхийг хориглоно хэмээн дээрх журамд дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...