Monday, November 25, 2024

Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ

Date:

Улсын хилийн бүрэн бүтэн байдалд эргэлзээ төрүүлэх, иргэд олон нийт болон хилчид, цаашилбал төр, засгийн хооронд үл ойлголцол үүсгэж мэдэх илт худал мэдээллийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тодорхой давтамжтай цацах болжээ. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Хятадууд манай 200 км хилийн торыг тасалж, ашигт малтмал хайж байна” гэх худал мэдээллийг 2018 оны 11 дүгээр 28-ны өдөр “Босоо хөх Монгол” бүлгэм, Munkhbayr Ch, “Ноцтой мэдээ” гэх хаягнаас цахим орчинд нийтэлж байсан. Уг мэдээллийг “Batnyam Batangaa”, “Khayankhyarvaa Munhbat” гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгчид 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шэйрлэж, цахим орчинд түгээж байна. Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” 337 дугаар тогтоол, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны “Аж ахуйн үйл ажиллагааны 114 дүгээр тусгай зөвшөөрөл”-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Макс ойл” ХХК-ийн хилийн зурваст явуулж байсан үйл ажиллагааг “Улсын хил хамгаалалтын эрх ашгийг хөндөж байгаа” үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс зогсоож, тухайн хилийн хэсэгт хилийн харуул, хянах цамхаг, 152,6 км өргөст торон саад, мөр хянах зурвас шинээр байгуулж, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлсэн. Одоо тухайн хэсэгт ямар нэгэн ажил, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...