Sunday, November 24, 2024

Малчид гэнэт ирдэг асуудал аль аль талдаа хүндрэл учруулж байна

Date:

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийг зорих малчдын цуваа тасрахгүй үргэлжилж ялангуяа отроор гэх нэрийдлээр эхлээд цөөхөн малтайгаа ирж өвөлжөөд хэсэг хугацааны дараа ах дүү хамаатан саднаараа орж ирж суурьших явдал газар аваад байна. Уг нь малын отор нүүдэл шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Засгийн газрын 43-р журмаар шилжилт хөдөлгөөн хийхээсээ өмнө тухайн очих гэж байгаа газрынхаа сум, багийн даргаас зөвшөөрөл авсан байх ёстой.

Дээр нь мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиараа малаа эрүүл гэдгийг нотлох, вакцин дархлаажуулалтанд хамруулсан байх шаардлага тавьдаг ч бодит байдал дээр малчид малын эрүүл мэндийн бичгээ авсан л бол нүүгээд ирчихдэг. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, малын халдварт өвчин гарах зэрэг олон эрсдлийг дагуулж хаа хаанаа хүндрэл учруулж байна.

Тиймээс Дорнод аймаг малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах дээрх Засгийн газрын журмыг зөрчсөн мал бүхий иргэдийг оруулахгүй байх, энэ журмын хэрэгжилтийг хангах талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга бусад аймгуудад малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ЗГ-ын журмыг хэрэгжүүлж ажиллах асуудлаар хандаад байна.

Мөн аймгийн ИТХ-аар бэлчээр, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам батлуулж шилжин ирж байгаа мал, мал бүхий иргэдэд нутаг зааж өгөх зохицуулалт хийхээр болоод байна. Түүнчлэн аймгийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй болоод малын эрүүл мэндийн бичиггүй мал бүхий иргэдийг оруулахгүй байх шийдвэр гаргаад байна.

Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаагийн ярилцлагыг эндээс үзнэ үү

http://jaran.mn/up/news/12.11%20%D0%BC%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%BB%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%20%D1%85%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%BE%D0%B3%D3%A9%D3%A9%D0%BD.mp4

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...