Увс аймгийн Мал эмнэлгийн лаборатори нь мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулахад зөвлөх, хэрэгжүүлэх, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхийн эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн магадлан шинжилгээний баталгаа гаргах, сумын мал эмнэлгийн лабораторийг сүлжээ байдлаар нэгдсэн арга зүй, арга аргачлалаар хангах, сурган дадлагажуулж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл тайван бүсээр тогтоох, халдварын түвшин тогтоох ажлын хүрээнд жилд 5 төрлийн халдварт өвчний тандалт шинжилгээг зохион байгуулдаг.
Нийт 43 төрлийн батлагдсан стандарт, 5 төрлийн стандарт ажлын зааврыг баримтлан оношилгоо шинжилгээ хийдэг. Дотроо 4 салбар лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Үүнд
1. Ариун цэврийн лаборатори. Мал эмнэлгийн магадлан шинжилгээ /мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас зэрэг бүтээгдэхүүнд/ Өвчтэй болон үхсэн малын махыг ялган тодорхойлох, махны Ph тодорхойлох, адуу, гахайн маханд трихенеллёз илрүүлэх, үхэр гахайн маханд цистицирк илрүүлэх, өндөгний техникийн ерөнхий шаардлага, сүүний техникийн шаардлага, эслэг цагаан идээний техникийн шаардлага, уураглаг цагаан идээний техникийн шаардлага, сүүний хольц, нягт, цэвэршилтийн бүлэг, тослог, чийг хуурай бодосыг тодорхойлох шинжилгээг хийж байна. Антибиотикийн үлдэгдэл ирлрүүлэх. Малын мах, элэг, бөөр, малын тэжээлд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ оношлогоог тогтмол хийж байна.
2. Нян судлалын лаборатори. Галзуу, боом, иж балнад, дуут хавдар, цусан халдварт, стрептококк, E Coli, ДХХ, сахуу, некробактериоз, брадзот, шувууны листериоз, бруцеллёз зэрэг нийт 13 төрлийн мал, амьтны халдварт өвчний оношилгоо шинжилгээг хийж байна.
3. Ийлдэс судлалын лаборатори. Бруцеллёз, адууны халдварт цус багасах өвчин, иж балнадын эсрэг бием илрүүлэх, шүлхий, бог малын мялзан, боом өвчний эсрэг бием илрүүлэх шинжилгээнүүдийг хийж байна.
4. Шимэгч судлалын лаборатори Мал, амьтны эгэл биетэн цусны паразит оношилгоо, малын гадна дотно шимэгчийг илрүүлэх төрөл зүйлийг тодорхойлох, гельмент судлалын задлан шинжилгээ, оношлогоог хийж ажилладаг.