Sunday, November 24, 2024

Мал эмнэлгийн ерөнхий газар: Малд идээт үрэвсэл үүсэх шалтгаануудыг танилцуулж байна

Date:

Худалдан авсан мах нь ногоон идээтэй, муудсан гэх зураг цахим орчинд тарж, иргэд идээт үрэвслийн талаар шүүмж, саналууддаа илэрхийлэх нь цөөнгүй байдаг. Тэгвэл идээт үрэвсэл юунаас шалтгаалж бий болдог, махны эрүүл ахуйд хэрхэн нөлөөлөх зэрэг асуудлаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлж байна.

Малд идээт үрэвсэл бүхий буглаа үүсэх шалтгаануудын талаар танилцуулъя. Мал, амьтны биед идээт буглаа үүсэх нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарна. Амьтанд хазуулах, шавжинд хатгуулах болон механик гэмтлийн улмаас арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, шивээт хялгана зэрэг ургамлын үр малын арьсанд шигдэн яргах, бохир зүүгээр мал тарих, тарих хэсгийг цэвэрлээгүйгээс малын биед нянгийн халдвар орж идээт үрэвсэл буглаа, зангилаа хэлбэрээр үүсдэг байна. Ийм шалтгаанаар цөөн тооны буглаа үүсэх ба малын биеийн хамгаалах урвалын дүнд доторх нян устаж идээ нь шохойжин гэржинэ. Гэржин шохойжсон буглаа, зангилаа маханд илэрвэл түүнийг тойруулан зүсэж авч устгаад бусад хэсгийг боловсруулан хүнсэнд хэрэглэхэд аюулгүй.

Харин буглаа үүсэх дотоод шалтгаан буюу зарим төрлийн нянгийн халдварын үед малын дотор эрхтэн, булчин маханд тархмал шингэн идээт буглаа үүсдэг. Иймд нядалсан малын мах, дайвар бүтээгдэхүүнд олон тооны буглаа илэрвэл хүнсэнд хэрэглэлгүйгээр малын эмчид мэдэгдэнэ. Малын эмч үзлэг, шинжилгээ хийсний дараа хүнсэнд болзолтойгоор тэнцэх эсхүл гологдол болгохыг шийднэ.

ИЙМД ИРГЭН ТА МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХДАА ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ.

– Мах, махан бүтээгдэхүүний худалдагчаас мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээг үзүүлэхийг шаардах

– Эмгэг бохирдол илэрсэн сэжигтэй бүтээгдэхүүнийг худалдаж авсан дэлгүүр лангуунд буцааж, хохирлыг барагдуулах

– Эмгэг сэжиг илэрсэн бүтээгдэхүүний баглаа боодлыг устгаж, маханд хүрсэн бол гар болон хутга хэрэгсэлийг сайтар угааж ариутган, гал тогооны орчныг цэвэрлэх

– Мах худалдаалж буй аж ахуйн нэгжүүд харъяа нутаг дэвсгэрийн хариуцсан малын эмч, мал эмнэлгийн улсын байцаагчид хандан ариун цэврийн магадлан шинжилгээ хийлгэх хүсэлтээ мэдэгдэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...