Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга, Халдварт, зооноз өвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахим хурал хийв.
Тус хурлаар мал, амьтны халдварт өвчний цаг үеийн мэдээлэл, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал солилцсон.
Тус хуралдааны хүрээнд мал, амьтны халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, шуурхай гүйцэтгэж дуусгах, тус арга хэмжээний үйлчилгээний хөлсний материалыг яаралтай ирүүлж, санхүүжилтийг олгох, 2021 оны арга хэмжээг оновчтой төлөвлөх талаар чиглэл зөвлөмж өгч ажиллаж байна.
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР