ГАЛЗУУ ГЭЖ ЮУ ВЭ?
Мал, амьтны галзуу өвчин нь мэдрэлийн хэт цочрол, саажих шинж тэмдгээр илэрдэг, амьтнаас хүнд халдаж үхэлд хүргэж болзошгүй аюултай ВИРУСЫН өвчин. Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтан, таван хошуу мал, чоно, үнэг зэрэг зэрлэг амьтад галзуугаар өвчилдөг.
ГАЛЗУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД
– Гэрийн тэжээвэр нохой, муураа галзуугаас сэргийлэх вакцинжуулалтад хуваарийн дагуу хамруулах
– Золбин нохой, муураас хол байх
– Орон нутагтаа чоно, үнэг, хярс, мануул, дорго зэрэг зэрлэг хөхтөн амьтдын араншин болон тархалтыг анхааралтай ажиглах
Өвчний талаарх дэлгэрэнгүйг үзнэ үү.