Баянгол дүүргийн 20000 өрхөөс “COVID-19” халдвар илрүүлэх PCR шинжилгээг өчигдрөөс эхлэн таван цэгт авч эхэлсэн. Өчигдрийн байдлаар “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 3824 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн өчигдөр (2020.12.05) 16:00 цагийн байдлаар уг шинжилгээнд 3046 иргэн хамрагдав. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг Баянгол дүүрэгт 13-р сургууль, 46-р сургууль, 47-р сургууль, 114-р цэцэрлэг, “Тээврийн дээд сургууль”-ийн баруун тал, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг таван байршилд авч байна.Харин сайн дурын PCR шинжилгээнд уржигдрын байдлаар 480 иргэн хамрагдсан бол өчигдөр 136 иргэн хамрагдсан байна. Уг шинжилгээг “Эмүжин” төв, 20-р сургууль дээр авч байна.
“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дүүргийн иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна.