Saturday, April 19, 2025

Дотоодын халдвараар батлагдсан тохиолдол 235 болжээ

Date:

Дэлхийн даяар хурдацтайгаар тархаж буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын бүртгэгдсэн тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 59,513,167, нас барсан хүний тоо 1,401877-д хүрчээ.

Гадаад улс орнуудын гамшгаас хамгаалах дэглэм тогтоосон байдлаас үзэхэд, 112 улс орон олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд  хязгаарлалт, хөл хорио тогтоож, 62 улс орон дотоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон бол 102 улс орон хилээ хэсэгчлэн эсвэл бүрэн хаасан байна.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдэж, дотооддоо илэрсэн халдварын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан  Монгол Улсын Засгийн газраас энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. 

2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 672 /32/ бүртгэгдлээ. Үүнээс дотоодын халдвараар батлагдсан  тохиолдол 235 болсон байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 323 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд  2, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байна. Тохиолдлыг аймгуудаар хувааж үзвэл 235 тохиолдлын Улаанбаатар хотод 54, Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 7, Дорноговь аймагт 17, Говьсүмбэр аймагт 3 тус тус байна.  2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд 18 мянга гаруй иргэдийг PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулах ажлуудыг хийхийн зэрэгцээ Улаанбаатар болон тохиолдол батлагдсан 5 аймагт 112 мянган түргэвчилсэн шинжилгээ хийж байна. Үүнээс гадна 21 аймаг болон экспортын бүс нутаг болох Өмнөговь аймагт түргэвчилсэн болон PCR -ын тандалт шинжилгээ хийж байна.

УОК-ийн Шуурхай штаб болон салбар дундын ажлын хэсгээс 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хийсэн 15 дугаар эрсдэлийн үнэлгээгээр КОВИД-19 халдвар тархах эрсдэл “өндөр” гэсэн дүгнэлт гарсан гэдгийг Шадар сайд Я.Содбаатар өчигдөр УИХ-ын дэргэд байгуулагдсан Түр хороны хуралдаан дээр мэдээлжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...