Monday, April 7, 2025

УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулжээ

Date:

“COVID-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөлийг байгуулжээ.

Зөвлөлийн анхны цахим хурлаар “COVID-19” цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр Улсын онцгой комиссоос хийж байгаа ажил, баримталж байгаа бодлого, гаргасан шийдвэрүүдийн талаар санал солилцов. Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар ажиллах бол гишүүдэд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна.


Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...