“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дунд, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050”, 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн, тэдгээрт тусгасан зорилт, арга хэмжээг нийслэлийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэсэн, орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан, төлөвлөн, боловсруулаад байна.
“Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байхаар боловсруулсан.
“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл нь Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэгтэй байхаар боловсрууллаа.
Иймд иргэд та бүхэн “Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлтэй танилцаж, саналаа sanal.hbth@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР