Saturday, April 19, 2025

Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

Date:

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй.

Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгажээ. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн байна.  Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарах юм байна. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй шийдвэр хэвээр байна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...