Sunday, November 24, 2024

Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Date:

Коронавируст /Ковид-19/ цар тахлын

халдвараас урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.”в”, 29.1.6.“ж”, “л”, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Авто тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 159 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 12 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 15 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос тогтоосон хугацаанд дор дурдсан үйл ажиллагааг хязгаарлаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.Үүнд:

      1.1.Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, мөргөлийн газрууд, урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын  үйл ажиллагааг түр зогсоох;

    1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх;

     1.3.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагуудад тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж ажиллах;

      1.4.Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бүх шатны сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх  төв, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явуулахгүй байх талаар арга  хэмжээ  авч  ажиллах;                   

      1.5.Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бодит мэдээллийг иргэдэд нэгдсэн байдлаар тогтмол хүргэх ажлыг зохион байгуулах;

       1.6.Үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, амны хаалтгүй, биеийн халуунаа үзүүлэхээс татгалзсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх, томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвийн дотор, гадна орчинд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

        2.Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг дээрх байгууллагуудын удирдлагуудад зөвлөсүгэй;

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                            Д.СУМЪЯАБАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...