Иргэдийн сэтгэл санааг үймүүлэхээр худал мэдээлэл тараасан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан анхаарууллаа.
Тэрбээр “Иргэд Эрүүл мэндийн яам, УОК-ын мэдээллээс бусад ямар нэг мэдээлэлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээлэл нь эцсийн үнэн юм.
Бусад байдлаар иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээлэл түгээхгүй байхыг хэвлэл мэдээлэл, хувь иргэдэд анхааруулж байна. Хэрвээ ийм асуудал гаргах юм бол Монгол Улсын хуулийн дагуу Цагдаагийн байгууллага тухай бүрд нь арга хэмжээ авахыг сануулж байна” хэмээн хэллээ.