Sunday, November 24, 2024

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн охин ДБЭТ-т ажиллаж байна

Date:

Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны ихэр охид Ч.Номинцэцэг, Ч.Сувданцэцэг нар аавынхаа авьяас билгийг өвлөн авч, мэргэжлийн хөгжимчид болжээ. Тухайлбал, охин Ч.Номинцэцэг нь ДБЭТ-ын симфони оркестрт эрдүү хийл буюу альт хөгжимчнөөр ажилладаг юм байна. Тэрбээр ХБК-ийг 2007-2011 онд МУГБ Л.Алтанцэцэг, 2011-2017 онд МУСТА, БТА Ч.Түмэнжаргал багш нарын удирдлага дор “Хийл хөгжимчин” мэргэжлээр суралцаж, 2017-2018 оны хооронд Монгол Улсын консерваторит Э.Батмягмар багшийн удирдлага дор “Эрдүү хийлч (Альт) хөгжимчин” мэргэжлээр бакалаврт суралцаж байгаад 2018 оноос МУСТА, БТА Б.Цогзолмаа багшийн удирдлага дор үргэлжлүүлэн суралцаж байгаа аж.

Ч.Номинцэцэг 2018 оноос одоог хүртэл ДБЭТ-ын хөгжимчнөөр ажиллаж байгаа бөгөөд дуурь, балет болон сонгодог концертын 140 гаруй тоглолтод оролцож тоглосон байна. Тухайлбал, 2018 онд ХБК-ийн Утсан хөгжмийн тэнхимийн тайлан тоглолт, ХБК-ийн 80 жилийн ойн тоглолт, 2019 онд А.Вивальди “Жилийн дөрвөн улирал” хийл хөгжмийн концерт, “New classic” залуучуудын (Nuovo) оркестрын анхны бие даасан тоглолт, 2020 онд “UB festival orchestra” тоглолтод оролцжээ. Ч.Номинцэцэг 2014 онд АНУ-д “СRESCENDO” олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд хоёрдугаар байрын шагнал, 2017 онд Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн улсын XI уралдаанд амжилттай оролцсон, 2018 онд МУК-ийн Цөөхүүл хөгжмийн тэнхимээс санаачилсан “Цөөхүүл хөгжмийн фестиваль”-д нэгдүгээр байрын шагнал, мөн онд ОХУ-ын Улан-Үд хотноо зохион байгуулагдсан “НАЙДАЛ” ОУ-ын хөгжимчдийн уралдааны гуравдугаар байрын шагнал, 2019 онд МУК-ийн Хүндэт профессор, МУСТА, БТА Б.Цогзолмаа багшийн санаачилсан “ТАЛАНТ” уралдааны хоёрдугаар байрын шагналыг тус тус эзэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...