Friday, November 22, 2024

Я.Амаржаргал: COVID-19-ийн халдвар авсан сувилагч үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдварласан эсэхийг судалж байна

Date:

УОК өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн Я.Амаржаргал сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.

-Коронавирусийн халдвар авсан сувилагчтай холбоотой асуудлыг тодруулж өгөхгүй юу?

-Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа гэх мэдээлэл байна.

Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна.

Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна. Ирэх долоо хоногт та бүхэнд тодорхой мэдээллийг өгнө.

-Ханиад томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл тарж байна. Эрүүл мэндийн яамнаас түүвэр судалгаа хийж байгаа юу?

– Хүн амын дунд түүвэр судалгаанууд хийгдэж байгаа. Өнгөрсөн жил монголчуудын дунд хүнд ханиадны халдвар гарч байсан нь COVID-19 байсан юм биш биз гэсэн таамгийг иргэд дэвшүүлж байна. Үүнтэй холбоотойгоор бид 6,000 хүнд тандалт судалгаа хийхэд халдвар огт илрээгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь Монгол Улсад COVID-19 халдвар тархаж байсан эсэх таамгийг ийнхүү үгүйсгэж байна.

Мөн бид Баян-Өлгийн аймгийн иргэдийн дунд тандалт судалгаа хийсэн. Энэ явцад Казахстан улсаас ирээд ХӨСҮТ-д эмчлэгдээд, эдгэрээд гарсан хоёр хүнээс эсрэг биет илэрсэн. Үүнийг COVID-19 халдвар гэж үзэхгүй. Бид цаашид ч хүн амынхаа дунд тандалт судалгаа хийж байна.

-Томуу, томуу төст өвчний дархлаажуулалт хэдэн хувьтай явагдаж байгаа вэ?

Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийнхээ 4.5 хувьд хүрээд буй. Гэхдээ яг томуугийн вирус эргэлтэд ороогүй байна. Нийслэлийн хэмжээнд 1,200 гаруй хүүхдийн ор байдаг. Одоогоор 700 гаруй хүүхэд томуу төст өвчлөлөөр эмчлүүлж байна. Томуугийн хүндрэл үүсээгүй байна.

Манай улс жил бүр 45-50 мянган хүнийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулдаг байсан. Харин коронавируст цар тахалтай холбоотойгоор сая гаруй хүнийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө гаргаж, вакцинаа татаж байгаа.

Эхний ээлжид 500 мянган хүн тун вакцин татсан, өнөөдрийн байдлаар нийт зорилтот бүлгийнхээ 97 хувийг хамруулаад байна. Мөн удахгүй ДЭМБ-аас 100,000 хүн тун вакцин ирнэ.

-Худал мэдээлэл тарааж байгаа иргэдийг яах ёстой юм бэ?

– Иргэд ухамсартай байх ёстой. Нийгмийн сэтгэл зүй тайван байх маш чухал. Худлаа, иргэдийг цочирдуулсан мэдээлэл тарааж болохгүй.

Худал мэдээлэл тараах нь Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Бид ямар хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөгөө 7-р сард гаргасан. Энэ төлөвлөгөөний дагуу явж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...