Monday, November 25, 2024

Төмөр замын ачаа тээвэрлэлт өсч, зорчигч тээвэрлэлт буурчээ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. Тэрээр Зорчигчийн вагон ашиглалтын депо, Хөдөлгөөний хяналтын төвөөр орсны дараа нийгэмлэгийн удирдлага, албан хаагчидтай уулзав. “УБТЗ” ХНН оны эхний 10 сарын байдлаар 24,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 сая тонноор илүү байна. Мөн хугацаанд 1,9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 580 орчим мянган хүнээр бага гэсэн статистик мэдээ гарчээ. Энэ нь “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахгүй байгаатай холбоотой юм. Нийгэмлэгийн хамт олон газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дээд бүтцийн ажлыг гүйцэтгэж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийг барихад оролцон 88,5 км зам тавиад байна. Сүүлийн гурван жилд мөн 15 шинэ зүтгүүр, өртөөний замд сэлгээний ажил гүйцэтгэх гурван зүтгүүр аваад байгаа тухай Замын дарга Д.Жигжиднямаа танилцуулав.

МОНП-1, МОНП-2 зээлийн өрийн үлдэгдлийг шийдвэрлэх талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Цаашид  дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг ачааны галт тэргээр эрх тэгш хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хариуцлага, сахилга батаа сайжруулахыг чиглэл болголоо. Мөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги  чиглэлийн төмөр замын дээд бүтцийн болон барилга, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах шаардлагатайг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...