Хүйтний эрч наашилж, үүнийгээ дагаад утаа ч нэмэгдэж байна. Бүх нийтээр сайжруулсан нүүрс хэрэглэхийг шаардаж байгаа ч сүүлийн үед утаа мэдэгдэхүйц ихсэж байгааг иргэд хэлж байгаа юм. Өнөө өглөөний /11.05/ 08:00 цагийн байдлаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу Баянхошуу орчим агаарын чанарын индекс 159 байгаа бол Монгол Газар 135, 100 айл орчим 122 байна.
Харин Мишээл Экспо, Бөхийн өргөө, 1-р хороолол, Ургах наран орчим агаарын чанарын индекс хэвийн хэмээн зааж байна.