Sunday, November 24, 2024

ОХУ Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ

Date:

Энэ арваннэгдүгээр сараас Орос улс Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ. Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас Орос улс хилээ хаан, олон улсын нислэгүүдээ зогсоосон бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас бага багаар сэргээж байгаа юм.

Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас тогтоосон шаардлага, нөхцөлүүдийг Япон улс хангаж байгаа учраас ийнхүү сэргээж байна. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 100 мянган хүн тутмаас илэрсэн шинэ халдвар 40-өөс ихгүй байх, мөн сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн халдвар нь нийт хүн амын нэг хувиас ихгүй байх зэрэг шалгуурт Япон улс тэнцжээ.

Долоо хоногт гурван удаа нисэх бөгөөд хоёр нь Москвагаас Токио, нөгөөх нь Владивостокоос Токио руу ниснэ. Анхны нислэг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москвагаас хөөрөх юм. Москвагийн нислэгийг “Аэрофлот” компани хийх бол Владивостокоос “Аэрофлот”-ын охин компани болох “Аврора” хийнэ.

Орос улс өнгөрсөн наймдугаар сараас хойш Их Британи, Швейцарь, Турк, Арабын нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос, Танзани, Казахстан зэрэг улсууд руу олон улсын нислэгээ сэргээсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...