Sunday, November 24, 2024

Гадаад харилцааны яам ”Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв

Date:

Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол бичиг бол бидний бусдаас ялгарах нэг том ялгарал гэж хэлж болно. Ийм гайхалтай өв соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээж, сурч эзэмшин, үр бүтээлтэй  ажил үйлсдээ хэрэглэж явах үүднээс өвлүүлэн үлдээсэн” гэдгийг онцлов.

1000 жилийн түүхтэй үндэсний сонгодог монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, Монгол Улсын гадаад харилцааны үйл ажиллагаанд улам өргөнөөр нэвтрүүлэх, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их түүхийн бүтээлүүдийг судлах шаардлагатайг Н.Энхтайван сайд тэмдэглээд төрийн яамдуудаас хамгийн түрүүн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Монгол бичиг”-ээ сурах  сарын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд батлан гаргасан “Монгол хэлний тухай” хууль, Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх үүднээс “Гадаад харилцааны яамны хэмжээнд 2020-2021 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлуулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...