Monday, November 25, 2024

“Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл” сэдэвт сургалт, өдөрлөг болно

Date:

Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзэлтэй 18-35 насны залуусыг хамруулсан “Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл” сэдэвт сургалт, лекц, воркшоп, ажлын байрны мэдээллийн өдөрлөгийг анх удаа жишиг болгон зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг маргааш болно.

Энэхүү нэгдмэл үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ), нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ), Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (НШУҮИГ), Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар хамтран зохион байгуулах юм.

Сургалтын зорилго нь залуучуудын ажил хэрэгч байх, хөдөлмөр эрхлэх боломж, карьераа дээшлүүлэх, бизнесийн санааг бодитой болгоход өөрт хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлэх, урам зориг, оролцоог идэвхжүүлэхэд оршиж байгаа юм.

Түүнчлэн Инновацын дэд төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, хамтын ажиллагаа, дэмжлэгийг өргөжүүлэх, сайн дурын ажилтнууд, чиглүүлэгч нарыг чадавхжуулах оролцооны хөтөлбөрийг зохион байгуулна. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...