Saturday, November 23, 2024

Нийслэлийн Засаг даргын орлогч нарыг томилох асуудлыг зөвшилцлөө

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн, нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулав.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны үеэр “Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Тэргүүлэгчид цаашдаа хотын ажил амьдралтай холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргахын тулд ойр ойрхон хуралдах болно. Нийслэлийн Засаг даргын орлогч нар хотын даргыг төлөөлж ажиллахдаа ямар нэгэн эрх ямба эдлэхгүй, иргэд, хот хоёрын хооронд гүүр болж ажиллах том үүрэг хүлээж байгаа” хэмээгээд амжилт хүслээ.

Улаанбаатар хотын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, шударгаар ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэллээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар орлогч нартай уулзаж, чиглэл өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...